…Намрын тухай… …бяцхаан…

Turuuue
2 min readNov 24, 2018

--

Анх танилцсан эсвэл улирлын тухай хүмүүстэй ярилцах бүрийд хамгийн дуртай улирал чинь юу вэ? гэвэл ихэнх нь Зун, Хавар, Өвөл гэдэг бол цөөхөөн тооны хүмүүс Намар гэж хариулдаг нь олонтоо. Яагаад хүмүүс намарт дургүй байдаг юм бол? Навчис шарлаж, модод нүцгэрч, орчлон өнгөө хувиргадаг болохоор уу? Хүйтний эрч чангарч хамар таслам хахир өвөл залгадаг болохоор уу? Шувууд буцдаг болохоор уу? Хүмүүс гунигладаг болохоор уу? Хүн бүрийн хувьд тайлбар нь өөр байхалдаа.

Миний хувьд хамгийн дуртай улирал чинь юу вэ? гэж асуувал эргэлзээгүйгээр НАМАР гэж хариулна. Одоо Яагаад?

Миний хамгийн дуртай улирал НАМАР

Энгийнээр бол агаарын хэм нь илүү таалагддаг юм. Монголын минь хувьд салхи сэвэлзэж, цаанаа л нэг жиндүү байдаг ч надад л зориулагдсан улирал мэт санагддаг. Шарласан модны газар унасан навчисан дээр гишгэх үеийн тэр хангинуур дуу, солонгын долоон өнгөөр хувирах байгалийн үзэсгэлэнт бие, хөнгөн бодолд дарагдан алхах хүмүүний төрх, хөөрхөн хүүхдүүдийн цангинам хоолой энэ бүгд гайхамшигтай сайхан биш гэж үү…

Нижгээд шүлэг тэрлэмээр ч юм шиг
Нисэж буй шувуудтай зэрэгцэж дүүлмээр ч юм шиг
Нар, сарны солбицолд очмоор ч юм шиг
Намрын хонгор салхинд туугдмаар ч юм шиг…

Based on: Wanderer Above the Sea of Fog, by Caspar David Friedrich (1818). Illustrations by Kim Dong-kyu

--

--

No responses yet